Жаргал хэмээх зовлон
Жаран жаранаар эвхэгдэх тоолонд
Жаргал хэмээх зовлон хутгалдан орших нь
Хүмүүний амьдралын хүрд ажгуу
Хээнцэр хэмээн хэт гоёвол галзуурал
Жаргал хэмээн хэт цэнгэвэл зовлон
Цаатгалан хэмээн хэт идэх нь өвчин
Янднгтан хэмээн хэт ямбалах нь ял
Ядарсан хэмээн хэт гунихрах нь үхэл
Агуу дээд заяатан хүн гэгдэх Та
Аадармаат тавилангаа алжаалгүй туулахдаа
Эрлэг,бурхан хоёр булаалдах мөчид
Эгэл хүмүүн Та эрхгүй нэг цэгнэгдэх буйзаа.
2009/04/10
Subscribe to:
Post Comments (Atom)
Tahk
ReplyDelete