2009/04/10

humanist-Жаки Чан


Олон улсын урлагийн од Жаки Чан өөрийнхөө бүхий амьдралаа олон түмний тусын тулд ашигласаар ирсэнийг та мэдэх үү?. Маш олон буяны ажиллагаанд оролцож, хүндэтгэх шалтгаантай ядарсан нэгэнд туслах тун дуртай аж. Түүгээр ч зогсохгүй буяны үйлсийг сурталчлах хүрээнд богино хэмжээний кино олныг найруулан гаргаж, хүмүүнлэгийн арга хэмжээнд идэвхтэй оролцож байна. Түүний сайн үйлс дэлхий дахинд зартай билээ. Тамхинаас гарахыг сурталчилсан ньТамхины эсрэг тэмцэх ажлын хүрээнд олон улсын элчээр ажиллаж байхдаа Жаки Чан эрүүл амьдралыг сурталчлах ажиллагааг удирдан явуулж байсан ба түүний идэвх зүтгэл олон түмний сэтгэлд хүрч байжээ. Тамхичин байсан тэрээр тамхинаас гарсан туршлагаа бусадтай хуваалцахдаа: “Тамхинаас гарах нууц гээд байх юм байхгүй ээ. Зөвхөн хувь хүний шийдэмгий зан, тэвчээр, итгэл бишрэл л тус болдог юм” гэжээ. Өөрөө тамхинаас гараад зогсолгүй найзууддаа ч мөн уриалсан аж. Үүний дүнд Жаки Чаны нэрэмжит Орлон тоглочдын клубийн 16 гишүүн тамхиа хаяжээ. Байгаль орчноо хамгаалах аяныг сурталчилсан нь Жаки Чан байгаль орчинд үргэлж санаа тавьсаар иржээ. Кино зураг авалт гадаа явагдах тоолонд тэрбээр тарьсан хогоо түүж, орчноо цэвэрлэхээ хэзээ ч мартдаггүй нэгэн.Нарны эрчим хүчээр ажилладаг хогны лааз нэвтрүүлэн тэр загвараа байгаль орчныг хамгаалах ажлын хүрээнд Гонгконгийн Засгийн газарт хандивлаж. Шувууны ханиадтай тэмцэх ньАзид шувууны ханиад гарч эхэлсэн тэр цагаас эхлэн Жаки Тайланд, Солонгос, Япон зэрэг өвчин тархаж буй улс орнуудаар явж төр, засаг, ард иргэдэд нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байв. Аяллынх нь өмнө сурвалжлагч түүнээс өвчний халдвар авахаас айхгүй байна уу гэж асуухад Жаки “Очих газарт минь өвчин ид газар авч байсан ч би явах л болно” гэж хариулжээ. Өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Жаки НҮБ-ийн Хүүхдийн сангаас тавьсан саналыг хүлээн авч шувууны ханиаднаас хэрхэн урьдчилан сэргийлэхийг олон нийтэд таниулах сурталчилгаанд 6 орны хүүхэдтэй хамтран тогложээ. Буяны үйлст өөрийгөө зориулах ньЖаки Чан хандив буяны янз бүрийн үйл ажиллагаанд олон жилийн турш идэвхтэй оролцож, хөрөнгө зарж, чармайлт зүтгэл гаргасаар ирсэн нь урлагийн ертөнцөд маш сайхан жишээ болж чаджээ. Жакийн хандив буяны үйлст оруулсан хувь нэмрийг Гонгконгийн Мөнгөн Баухинияа Од шагналаар шагнасан байна. Тэрээр кинонд тоглохоос бусад бүхий л цаг заваа хандив буяны ажиллагаанд зарж байдаг нэгэн. Өнгөрсөн жил Эх газрын хятадын уулархаг бүсийн Күй Зоу зэрэг ядуу тарчиг 13 газарт бага сургууль байгуулах ажлыг эхлүүлж санхүүжүүлсэн байна. Одоо Эх газрын хятадад “Жаки Чан Сан” байгуулах хүсэлт гаргаад байгаа аж. Тэрээр: “Эдгээр сайн үйлс хүмүүсийн өрөвч энэрэнгүй сэтгэлийг сэрээж, хэцүүг амсаж буй нэгэндээ тусладаг болгоно гэдэгт найдаж байна” гэжээ. Хөрөнгөнийхөө талыг олон түмэнд зориулна Форбэс сэтгүүлээс 2006 онд гаргасан буяны үйлст хамгийн их оролцдог 10 алдартны жагсаалтанд Жаки Чан зүй ёсоор багтжээ. Тэрээр Америкийн тэр бумтан Билл Гейтс болон Воррэн Баффэт нарын жишээгээр хөрөнгөнийхөө талыг Жаки Чан Хандивын сан”-д шилжүүлэхээ мэдэгдсэн байна. Энэхүү сан нь 1988 онд Гонгконг хотын ядуу тарчиг амьдралтай залууст туслах зорилготой байгуулагджээ. Улмаар үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж гамшигт өртөгсдөд туслаж, эмнэлэгийн тусламж болон урлагийн тоглолтыг дэмждэг болсон байна. Алдар цуутнуудын бүхий л үйлдэл нь олон нийтэд ямагт нөлөөлж байдаг. Олон улсын хэмжээний кино одын хувьд Жаки Чан ядуу тарчиг амьдралтай хүмүүст байнга туслаж хүмүүнлэгийн үйлст бие сэтгэлээ зориулсаар ирсэн билээ. Түүний энэхүү хүнлэг дүр төрх олон нийтэд хосгүй сайхан үлгэр жишээ болж, нийгэмд ч эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. ХҮНЛЭГ СЭТГЭЛЭЭ БҮҮ ГЭЭГЭРЭЙ.

No comments:

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.Таны бичсэн сэтгэгдэлд уудахгүй хариу үлдээх болно.
Таныг хүндэтгэсэн : Oral