2009/04/09

Agony

Тэмцэл
Гэгээн амьдрал хатууран чангарч,
гэтлэх гарцгүй амьдрал хатуурвал,
хад мэт өөрийгөө чангалж,
хатуу амьдралтай хавиралдан тэмц.
Өөрөө бутаран эмтэрч байсан ч,
өршөөлгүй амьдралтай өшөөрхөн тэмц.
Хамаг чадлаа барагдан алдартал,
хатан биеэ дуусан мөхтөл,
хатуу амьдралтай шөргөөцөлдөн тэмц.
Өөршөөлийг амьдралаас гуйгаад нэмэргүй,
өөрөө л амьдралыг номхотгон хазаарла.
Хэцүү-зовлон өөчнөөн таарна,
хэн ч дэмжихгүй үе гарна,
Хэрхэвч тэгэхэд мохож боохгүй,
Хэзээд мөхөлгүй эрс тэмц.

No comments:

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.Таны бичсэн сэтгэгдэлд уудахгүй хариу үлдээх болно.
Таныг хүндэтгэсэн : Oral