2009/04/26

Залуу бизнесменд өгөх зөвлөгөө

Бизнесийн салбарт анхлан хөл тавьж байгаа залуу бизнесмэнүүд болон дөнгөж их дээд сургуулийн ширээнээс салж мэргэжлийнхээ салбарт өөрийн байр сууриа олж, ахин дэвшихийг хүсч байгаа залуус бидэнд ажил хэрэгч ёсзүйн талаар нилээд суралцах зүйл байна.Ингээд дараах зөвлөгөөг хүргэе.

1. Мэдлэгийн хүрээгээ тэлж бай.
Залуу шинэхэн ажилчдын хувьд өөрсдийн мэдлэгийн цар хүрээгээрээ бусдаас ялгарах нь хамгийн чухал. Өөрийгөө хэн болохыг харуулах гол хэрэгсэл тань таны олж авсан мэдээлэл, мэдлэг юм. Иймд мэдлэгийн хүрээгээ үргэлж өргөсгөж бай. Ингэхэд тань туслах зүйлс бол өдөр тутмын сонин, сонирхолтой мэдээ мэдээлэл, тэгээд түүх.

Өнөөдөр дэлхийн түүх гэдэг хүмүүсийн мэдлэгийн бас нэгэн шалгуур болох болжээ. Иймд дэлхийн түүхийн талаарх мэдлэгээ давхар дээшлүүлэхийг хичээгээрэй. Түүхийн мэдлэг гэдэг хэзээд ухаалаг харагдах хамгийн сайн арга.
Мөн сүүлийн үеийн дэлхий дахины мэдээллээс мэдээж тасарч болохгүй.
2.Хамгийн сайн харилцан яригч бай.
Мэдээж өөрийгөө бусдад ойлгуулах, мөн өөрийгөө илэрхийлэх хамгийн энгийн зүйл бол ямар ч сэдвээр сайн харилцан яриа өрнүүлэх. Түүнчлэн идэвхтэй харилцан яриагч байх. Гэхдээ харилцан ярианы тухайд “Тэнэг асуулт гэж байдаггүй, гэвч үгэнд дурлах нь хамгийн том тэнэглэл” гэсэн үгийг санаж явах хэрэгтэй.

3. Нийтлэг, алдарт кино болон сонгодог зохиолуудыг судал
“Мэдлэг хэзээ ч илүүдэхгүй” гэж ямар үнэн үг вэ. Олны таашаал хүртсэн зохиол бүтээлийг мэддэг байх нь шинэ үеийн чадварлаг залуу боловсон хүчний хувьд хамгийн чухал. Иймд дэлхийд алдартай сонгодог зохиолуудыг заавал нэг унш. Эсвэл энэ сэдвээр бүтээгдсэн кино үз. Энэ нь цаг хэмнэхээс гадна хангалттай мэдээлэл танд өгч чадна.

4. Хувцаслалт таныг илтгэх хамгийн чухал зүйл.
“Хувцасаар нь утгаж, ухаанаар нь үднэ” гэсэн үг бий. Үнэхээр хувцаслалт хөндлөнгийн хүмүүст бидний талаарх нилээд өргөн мэдээлэл өгдөг. Иймд өөрийн хувцаслалтаараа өөрийгөө илэрхийл. Ингэхдээ аль болох ухаалаг тэгээд энгийн хувцаслахыг зөвлөж байна. Хэт дэгжин байх нь зарим хүмүүс таниас зай барих бас нэг шалтгаан болж, дэндүү итгэлгүй харагдуулна гэдгийг сана.

5. Захидал болон мэйл бичих урлаг.
Энэ бол хамгийн онцлон ярих зүйл. Сүүлийн үед албан шугамаар мэйл бичих гэдэг үнэхээр том соёл болжээ. Иймд энэ талаар таны мэдлэг дээр жаахан санаа нэмж хэлье.
Юуны өмнө мэйлээ маш эмх цэгцтэй, хүн харахад ойлгомжтой тэгээд найрсаг байдалтай эхлээрэй. Мөн мэйл, болон захидлынхаа төгсгөлд заавал “таныг хүндэтгэсэн ……/нэр/” гэж төгсгөхөө мартуузай. bugdeeree.mn

No comments:

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.Таны бичсэн сэтгэгдэлд уудахгүй хариу үлдээх болно.
Таныг хүндэтгэсэн : Oral