2009/04/25

Баяжих арга

1. Өв залгамжлах - Энэ бол хамгийн амархан арга зам гэхдээ мэдээж хэрэг мөнгөө захиран зохицуулах эрх хамгийн багатай нь. Хэрвээ таны эцэг эх эсвэл гэр бүлийн чинь хэн нэгэн нь саятан, тэрбумтан биш бол харамсалтай та доошоо уншаад байж дээ.

2. Гадаад үзэмж, гайхамшигтай авьяас – Хэрвээ та маш үзэсгэлэнтэй эсвэл спортод маш сайн бол алдартай модел, жүжигчин эсвэл спортын од болж болох юм. Хэрвээ та спортод авьяасгүй бол уучлаарай харин сайхан харагдахын тулд пластик хагалгаанд орж болох юм.

3. Эрдэм мэдлэг– Хэрвээ өөр хүнд байдаггүй мэдлэг таньд байгаа бол тэр чинь маш их үнэд хүрж болох юм. Гэхдээ энэ салбарт баяжсан хүмүүс нь дандаа шинжлэх ухааны ололт хийсэн эсвэл өндөр IQ-тэй хүмүүс байдаг. Бас нэг сул тал нь таны мэдэж байгааг бусад хүн аль хэдийн мэдсэн байдаг.

4. Хийх гэсэн хүсэл эрмэлзэл – Бусдын хийгээгүйг хийж чадсан хүмүүс баяждаг. Хэрвээ бусад чинь 8 цаг ажиллаж байхад та 12 цаг ажиллах хүсэлтэй байгаа бол та бусдаас илүү эрмэлзэл тэмүүлэлтэй байна гэсэн үг. Илүү их ачаалал гаргаж илүү ажиллаж чадвал та баяжих магадлал өндөр байна аа.

Хэрвээ та дээрхи 4 категорт багтахгүй байгаа бол таны баяжих чанс чинь сугалаанд оролцхоос ч илүү бүрхэг харагдаж байна. Ихэнх хүмүүс эхний 3-т багтаж чаддаггүй. Тэхээр хийж бүтээх чин эрмэлзэл дээр л таны баяжих эсэх чинь тогтож байна. Хэрвээ та энэ 4-ийн алинд нь ч багтахгүй байгаа бол яаж багтах талаар суралц эсвэл баяжих талаар бодоод ч хэрэггүй буй за.

No comments:

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.Таны бичсэн сэтгэгдэлд уудахгүй хариу үлдээх болно.
Таныг хүндэтгэсэн : Oral