2009/04/26

Мөнгийг хүндэлвэл - өөрөө ирнэ

Бусдад өглөг өгч бай.Ганцаардаж, сэтгэл чинь дорой байвал бусдад тусламж үзүүл. Танихгүй эмээд талх аваад өгчих. Баярласан царайг нь харахад сэтгэл тань засарна. Бэлэг өгөхөд заримдаа авснаас илүү сайхан. Бусдад тусалдаг хүн өөрийн гуниг зовлонгоос ангижирдаг. Уйтгар, гунигт байдал нь ихэвчлэн өөр дээрээ анхаарлаа төвлөрүүлснээс болдог. Бусдад туслах нь өөртөө туслах арга юм. Мөнгөөр сайн үйл хийж болдгийг өөртөө нотол.Өндөр хөгжилтэй орны иргэд бусдад мөнгөөр туслахаас илүү хоол хүнсээ хуваалцдаг. Мөнгө өгөх нь авч байгаа хүнийг “Та надаас ядуу” гэж хэлж байгаа мэт болдог аж. Харин “манайд зөндөө будаа бий, танайх хагасыг нь ав” гээд аваачиж өгдөг.“Яг одоо явж байгаа зам тань зорьсон газар чинь таныг хүргэж чадах уу? Одоо бол та юу хийхээ, ямар зорилго тавихаа, яаж түүндээ хүрэхээ мэдэж авсан байх. Одоо даруйхан л хөдөлж ажиллаж эхэл. Бусдын танаас хүлээж байгаагаас илүүг бүтээ. Та одоо хаана байгаа нь хамаагүй, гол нь аль зүгт хөдөлж байгаа тань л чухал. Амьдрал бол таагүй мэдрэмжид зарцуулахад дэндүү богино шүү. Осолд орсон нэг хүн гутарч амиа хорлох гэж байхад нөгөө нь “Амьд гарч чадлаа” хэмээн уужуу сэтгэлээр баярладаг.Нэг хүн “аяганы минь тал нь дүүрэн байнаа” хэмээн сэтгэл хангалуун байхад нөгөө хүн “Аяганы минь тэн хагас нь хоосон байна” хэмээн бухимдан зовдог. Өөртөө юу байгааг бодохын оронд байхгүй зүйл дээрээ санаагаа бүү төвлөрүүл. Жаргалд хүрье гэвэл өөрийн хандлага, зан араншингаа зас. Гадаад нөхцөл байдал танд хэзээ ч жаргалтай, төгс сайхан болж чадахгүй. Ирж буй шинэ өдөр ямар муу зүйл тохиолдож болохыг бодож байгаа хүн, сайхан өдөр болохыг хүлээж байгаа хүн хоёрын хэн нь орноосоо урамтай үсрэн босох билээ?Яаж их мөнгөтэй болох вэ? Баяжих тухай хичээл аль ч сургуульд ордоггүй. Гэтэл өнөөдөр мөнгө бол бараг бүхий л амьдрал болчихлоо. Мөнгөтэй бол сайхан эд зүйлтэй болох, хүссэнээ хийж болохоос гадна эрүүл, боловсролтой, магадгүй урт наслах, үр хүүхдээ ч тийм байлгах боломжтой боллоо. Тэгэхээр хүссэн ч, хүсээгүй ч мөнгө хэмээх жирийн цаас мэт боловч нийгэмд асар их үүрэг гүйцэтгэж байгаа энэ хүчирхэг хэрэгслийг яаж шударгаар олох вэ?Хэнд ч мөнгө бүү зээлдүүл.Хурдхан сайн банкинд хий. ХААН, Худалдаа хөгжлийн гээд банкууд нэг хэсэгтээ л найдвартай байх аа. Тэгээд зарлага бүү гарга, олоод л нэмж хийгээд бай. Ах дүүс, найз нартаа, тэр ч бүү хэл, аав ээждээ ч бүү өг. Харин баяжсаныхаа дараа зээлээр биш, бүр өгч бай гэж “Бизнесийн алтан сударт” заадаг. Монголчууд бид шиг саяхан зах зээлд орж байгаа, харамч нарийн гэж хэлэгдэх вий хэмээн эмээдэг хүмүүстэй харьцуулахад өлгийнөөсөө аваад зах зээл, капитализм дунд өссөн гаднынхан ингэж сургадаг. Ер нь хүн таныг яагаад “харамч” гэж цоллох эрхтэй билээ?Та тэр хүний мөнгийг аваад харамлаад байгаа биш биз дээ. Та тэр хүнээр хоол даалгачихаад, мөнгөө төлөхгүй унжаад байгаа л биш бол хэн ч таныг “нарийн”, энээ тэрээ гэх эрхгүй. Гол нь таны мөнгөнд шунаж, мөнгөө өгсөнгүй гэж хорсож байгаа учраас л таныг үгээр дарамталж тэгж хэлнэ. “Хуц” гэж хэл. Мөнгөтэй хүн цайз шиг бат бэх байх ёстой. Өчүүхэн төдий ч дарамт, нөлөөн дор мөнгөө зарж болохгүй. Таныг мөнгөтэй болсныг тань мэдмэгцээ чин сэтгэлээсээ харьцах нэг ч хүн үгүй болж, яаж хармаанаас тань өөрийн хармаа руугаа оруулах билээ гэж л санааширч, түмэн янзын авир гаргаж эхэлдэг. Дарь эх шиг үзэсгэлэнт бүсгүйчүүд, ариун хувраг санваартнууд, найз нөхөд, ах дүүс гээд олон янзын дүрээр таны мөнгө рүү тэмүүлж эхэлнэ.Битгий санаа зов. Чи хүнээс мөнгө луйвардаагүй, өөрөө ажлаа хийж өөрөө мөнгөө олоод, өөрийнхөө хэрэгцээг болгох гэж л ядаж яваа хүн бол та. “Тийм л харамч нарийн биш юм бол та надад нэг 10 мянгыг сарвайчих л даа” гэж өдөөд үз. Хүн “мөнгө зээлдүүлээч” гэвэл “харин би өөрөө зээл хайж явна” гэж амыг нь тагла. Хүн мөнгө гуйхад нь хэлэх шалтгаанууд бэлдэж ав. Хүмүүс мөнгийг тань салгаж авмагцаа усанд хаясан чулуу шиг л алга болно доо.

No comments:

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.Таны бичсэн сэтгэгдэлд уудахгүй хариу үлдээх болно.
Таныг хүндэтгэсэн : Oral