2009/04/24

Би хөдөөний хүн

Бидний уламжлал, бидний үүх түүх бол нүүдэлчин ард түмэн. Бид суурин иргэншлээс тэс ондоо хүмүүс.Бусдаас ялгагдах гол шинж бол нүүдэлчин амьдрал, нүүдэлчин ард түмэн.Хөдөөний эгэл жирийн амьдралын талаар мэдэх л хэрэгтэй, ялангуяа бидний үеийнхэн. Өнөөгийн залуус морины зүс мэдэхгүй, өнгөөр нь ялгаж ярих юм. Морь малыг инээж байна, хөхөрч байна гэж ярих, хоёр, гурав, дөрөв таван настай морь, мал, адуу, тэмээ гэж ярих юм. Уг нь бид морины зүсийг өнгөөр биш зүсээр /хээр, зээрд, сартай бор морь гэхчлэн.../, гурав дөрөв таван настай биш /унага, даага, шүдлэн, хязаалан гэхчлэн/ ярьдаг байвал зүгээрсэн. Тэгвэл ,би өөрийн өсөж торинож ,бас өнөөдөр амьдарч яваагийн хувьд билэг танхай хөдөөний хүн гэдэг шиг хөдөөний залуусаа магтан дуулах гээд оролдоод үзээдэхье.
Хээрээр гэр хийж хэтсээр дэр хийж хэдэн сар ч байж чадна . Хэд хоногоор ч хамаагүй сайн морин дэлэн дээр хол замыг туулж чадна . Хүссэн хүлэг морио уурга хэрэгэлээд унаа хийж чадна . Эмнэг хангалыг өөрийн эрхээр сургаж чадна . Уул дагаж ухаан суудаг. Уралдах гэж байгаа бяцхан хүүгээ зоригжуулж чадна . 1000 малыг зүсээр нь тоогоор нь нэрлэж чадна . Өвлийн хүйтэнд өглөөнөөс орой болтол хонь дагаж чадна. Өрөм ааруулаар хүнс хийж 1. Хашигирах чимээгээрээ чоныг үргээж чадна . Хаа холын малыг хэний мал юу нь дутуу байгааг хэлж чадна гэх мэтчилэн хотод өссөн залуусын хийж чаддаггүйг олон зүйлийг тэд л хийж хотынхон идэх махтай байдаг.
Ийнгэж бодохном :хот , хөдөөгийн залуусд ялгаа зөндөө байнаа, амьдарч байгаа орчин нь өөр юм чинь аргагүй.Хөдөөгийн залуусд хотынхтой харьцуулбал ямар ялгаа байна вэ? Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг. Бие биедээ тусч. Байгаль дэлхий, уул ус, ургамал амьтантай илүү ойр, байнга харьцах тул тэр талын мэдлэг илүү, үүнд мод хөрөөдөх, мал гаргах, гэдэс арилгах, мал тэжээх, малыг уналага ачлаганд ашиглах, ан агнах, өвс хадлан бэлтгэх, сүү цагаан идээ боловсруулах, гэр барих, ачаа ачих, мужаан дархан, оёдол үйл гэх мэт. Эрхэлж байгаа ах ахуй, хөдөлмөрөө дагаад биеийн хөгжил, бяр, шөрмөс сайн, хүүхэд байхаасаа л уралдаж, ноцолдож тоглож өссөн, гутал хувцас тэсгээдгүй, өвөл гэртээ ч ноцолдож хулдаасны хээ, шалны будаг дор нь барчихдаг. Юманд гярхай, нүдтэй гэж ярьдаг. Бүр хөдөө мал малладаг залуучууд бол тэр хавийн хүн мал бүгдийг танина, энд тэнд явахдаа хэн, юу хаа яваа, ямар байгааг харж анзаарч явдаг. Харанхуй шөнө исгэрээд хийсгэж явах зориг зүрхтэй, чоно нохойноос айх нь ч бага, сөрсөн нэгэнтэй нээх олон юм яриад байхгүй, болохгүй бол түс тас пид пад гээд л асуудал шийдэгдэнэ. Гудмандаа хог хаяхгүй, хог хаядаг газартай, тэндээ тэрэг, чарганд ачиж аваачаад асгачихна. Уул ойд гал гарлаа гэхэд усны тэрэг сигналдаж гудмаар хэд давхиад л, эрчүүд нь хүрз, шуудай бариад захиргаан дээрээ дороо цуглачихна, бүгдээрээ орон тооны бус Онцгой байдлын албаныхан. - Ажил төрөл ховор ч гуйлга гуйгаад гудманд гарахгүй, алиа алдаж гэрээ зарахгүй, зараад ч траншей байхгүй.За тэгээд, нэг үеийг бодвол, мэдээ мэдээллээр дутмаг байсан нь үгүй болсон, 4 суваг ТВ гарчихна, гар утас барьчихна, түрүүчээсээ интернетэд орчихлоо. Хот хөдөөгийн ялгаа алхам алхамаар арилаад л байна да ийнхүү.Бас нэг зүйл мартаж мартамхай толгой чинь.
Хөдөөний айл замын Танихгүй хүнд 1 литрийн хулаараа айраг дүүргээд л барьж байгаа. Дөрвөлжин хананы дунд суугаа бид чинь хөдөөгийн уул талаар морин дэл дээгүүр дарцаглан давхиж яваа тэр сайхан хүмүүсээс сурах юм ч мөн их байгаа шүү хөөрхөн хотын хөрхөн хар хүү, бор охид оо - аан ...

No comments:

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.Таны бичсэн сэтгэгдэлд уудахгүй хариу үлдээх болно.
Таныг хүндэтгэсэн : Oral