2009/05/24

Гадаадын хөрөнгө оруулагчтай компани хэрхэн байгуулах

Єргєдлийг Гадаадын хєрєнгє оруулалт, гадаад худалдааны агентлагт хандаж бичнэ:
- Хєрєнгє оруулагчийн нэр
- Хєрєнгє оруулалтын салбар
- Хєрєнгє оруулалтын хэмжээ
- Хэрэгжvvлэх хугацаа
зэргийг тусгана. Хєрєнгє оруулагчдын танилцуулга
Хэрэв хуулийн этгээд бол компанийн танилцуулгыг хавсаргана.
Хэрэв хувь хvн бол анкетийг бєглєж хавсаргана. Гэрчилгээний хуулбар/ хувь хvний паспортын хуулбар
Хэрэв хуулийн этгээд бол компанийн гэрчилгээний хуулбарыг эрх бvхий байгууллагаар (нотариатаар эсвэл бvртгэлийн газраар) баталгаажуулсан байна

Хэрэв хувь хvн бол паспортын хуулбарыг / зурагтай хэсгийг, визийн зєвшєєрєлтэй хуудсын хамт/ нотариатаар баталгаажуулсан байна. Оноосон нэрийн зєвшєєрєл
Монгол улсын компанийн тухай хуулийн 10.2-т заасний дагуу Компанийн оноосон нэр нь бусад компани, аж ахуйн нэгжийн оноосон нэртэй давхардаагvй байх бєгєєд компани оноосон нэрээ бvртгэх байгууллагад бvртгvvлснээр уг оноосон нэрийг хэрэглэх онцгой эрх авна.
Монгол улсад VТЕГ-ийн харьяа Улсын бvртгэлийн алба нь компанийн нэрийн бvртгэлийг компьютерийн нэгдсэн мэдээллийн санд бvртгэж хєтєлдєг.
Улсын бvртгэлийн албанд аливаа тєлбєргvй, маягт бєглєлгvйгээр таны сонгосон нэрийг єєр компанийн нэртэй давхардаж байгаа эсэхийг шалгасны vндсэн дээр баталгаажуулж єгнє.

Гэрээ

Гадаадын 100 хувийн хєрєнгє оруулалттай компанийн vvсгэн байгуулагч нэг хуулийн этгээд буюу хувь хvн байсан тохиолдолд гэрээ шаардлагагvй байдаг.
Харин тус компанийг vvсгэн байгуулагч нь хоёр буюу тvvнээс дээш этгээд байх тохиолдолд vvсгэн байгуулах гэрээг монгол хэл болон гадаадын хєрєнгє оруулагчийн сонгосон гадаад хэл дээр тус бvр 4-єєс доошгvй хувь vйлдэн нотариатаар баталгаажуулж бvрдvvлэх бичиг баримтад хавсаргана.
Гэрээний загварыг монгол, англи, орос, хятад хэл дээр ГХОГХА-аас авч болно.

Дvрэм

Компанийн дvрэм нь мєн монгол, гадаад хэл дээр тус бvр 4-єєс доошгvй хувь vйлдэгдэн нотариатаар баталгаажсан байна. Дvрмийн загварыг ГХОГХА-аас авч болно.

Бусад дагалдах хэлэлцээр

Компани байгуулах гэрээнээс гадна бvтээгдэхvvн борлуулах, тоног тєхєєрємж нийлvvлэх гэх мэт компанийн vйл ажиллагаатай холбоотой гэрээг талууд шаардлагатай гэж vзвэл хавсаргаж болно.

Банкны нотолгоо

Энэ нь тухайн хєрєнгє оруулагч vйлчлvvлдэг банкнаасаа авсан тєлбєрийн чадвартайг нотолсон тодорхойлолт байдаг ба эх хувийг орчуулгын хамт бvрдvvлэх бичиг баримтад хавсаргана

Эзэмшиж буй ємчийн тодорхойлолт

Хєрєнгє оруулагч нь дvрмийн сандаа хєдлєх болон vл хєдлєх хєрєнгє оруулахаар тусгасан бол тухайн хєрєнгє нь хэний ємч болохыг нотолсон тодорхойлолт, гэрчилгээний хуулбарыг хавсаргана.

Тусгай зєвшєєрєл

Монгол улсын Аж ахуйн vйл ажиллагааны тусгай зєвшєєрлийн тухай хуульд заасан vйлдвэрлэл, vйлчилгээг эрхлэх бол холбогдох зєвшєєрлийг авна

Ажлын байрны тvрээсийн гэрээ

Шинээр байгуулагдах компанийн конторын зориулалттай байрны тvрээсийн гэрээ байхаас гадна vйлдвэрлэл, vйлчилгээ явуулах ажлын байрны тvрээсийн гэрээг байгуулна. Тvрээсийн гэрээг байгуулах боломжгvй тохиолдолд тvрээсээр ашиглуулах боломжтой тухай тvрээслvvлэгчийн тодорхойлолт авч болно. Тvрээсийн байранд vйлдвэрлэл vйлчилгээг явуулж болох эсэх талаарх ажлын байрны эрvvл ахуйн дvгнэлтийг Хєдєлмєр нийгмийн хамгааллын хяналтын албанаас гаргуулна.

Техник эдийн засгийн тооцоо

Гадаадын хєрєнгє оруулалттай компанийн эрхлэхээр тєлєвлєж байгаа vйл ажиллагааны чиглэл тус бvрээр vр ашгийн тооцоог хийнэ. Vvнд тухайн vйл ажиллагааг явуулах нєхцєл боломж хэр зэрэг бvрдсэн, ямар хэмжээний зардал гаргаад хэдий хэмжээний ашиг олохыг урьдчилан тооцох юм

No comments:

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.Таны бичсэн сэтгэгдэлд уудахгүй хариу үлдээх болно.
Таныг хүндэтгэсэн : Oral