2009/03/29

Миний тухай-2

1995 оны 11-р сарын 04 бямба. Урдын адил хичээлд явахаар босож явтал гэнэт хамаг бие тамирдаж эхлэх нь.Түргэний машинаар хүнд үрүүлж 1-р эмнэлэгийг зорилоо. Мен- ингомелит буюу нугасны үрэвсэл хэмээн 2 сар эмчилүүллээ.Хэлж ирэлгүй хийцэж ирсэн өвчин -зовилонтой тэмцэх хугацаагүй өдрүүд минь үргэжилж эхлэх нь тэр...
Сөхөрсөн сэтгэл минь 2 хөршөд хөтллөө.Бах баидгаараа.Тэр л онош.Бас л нааштай үр дүн гарсангүй. Сөхрлөө, бүхнээс залхлаа.Амиа хорлохоор ч завдлаа.Зовлон өөрөө хатуужил гээгчийг бий болгодгийг aяс махаараа мэдэрлээ. Өнөөдөр өөрийн эрхгүй хувь тавилантайгаа эвлэрч ,эцэс сүүлд амьдралд хайртай болж сууга минь энэ. Залхлаа. Эвллэрлээ.Дааслаа...
Ээжийндээ дүү нарын хамт хөдөө орон нутагт утга муутайхан амьдрал минь үргэлжилсээр.Нэг үеийг бодоход хөдөө ч бас амьдрах орчин овоо болоод л байх шиг ээ.24цагийн гэрэлтэй, телевизийн 22 сувагтай,цахим сүлжээгэр дэлхийн өнцөг бүрээс мэдээлэлээ аваад...г.м. Хөгжилтэй орн, хөөрхөн хотуудын залуус ямар *сайхан хөгжил*- бэ?, чинийх- гээд, бүү шоолорой. Тэргэнцэртэй гэрийн хориүнд суудаг надад лав интернет гээгч нь агуу боломж олгоод байгаа шүү үнэндээ.Гаагцхүү миний хижээл ,зүтгэлээс л эс шалтгаалаваас.Тиймээс ч эцэст нь одоо миний зорилго ком нет-ийг зохистой аль болохоор үр ашигтай ашиглах л байна гээх гэсэн юм.Өчүүхэн миний бодол энэ .Та бүхэн бодол санаагаа нэмэрлэхээ бодоорой. Эрхэм блогчид болон уншигч монголын сор болсон залуус сайн санаа, хүмүүнлэг сэтгэлийн үднээс цаг заваа гаргаж, блогоо удирдахаас эхлээд тал бүрийн дэмжилэг үзүүлэхийг хүсье.Уншигч танаас юм дуулах бүртээ маш их баярлах болно шүү.Хүний үүрд өвчин зовлон бүү тохиог.

No comments:

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.Таны бичсэн сэтгэгдэлд уудахгүй хариу үлдээх болно.
Таныг хүндэтгэсэн : Oral