2009/03/28

Миний тухай-1

Акул блогч нар аа өнөөдөр та бүхний дунд нэгэн шинэ блогч хүрэлцэн ирлээ. Түшиж -тусалж , зааж - сургаж ,бас зэмэлж - шүмжилж эхлээрэй.
Уг блогийн эзэн миний анхны блог , анхны бичлэгийн анхны уншигч болсон таньд баяр хүргье. Анхны бичлэгтээ юун түрүүнд өөрийнхөө тухай өгүүлэхээр шийдлээ.Учир нь монгол хүн бусадтай уулзахад амар мэндээс эхэлж бие-биенээ танилцуулахаас л эхэлдэг биш билээ үү. Тиймээс ч ард түмнийхээ тэр агуу ёс жаягийг хүндэтгэн баримталсан минь энэ.Гэлээч гагцхүү монгол ч биш аливаа үндэстэн бүхэн ерөнхийдөө тийм бөлгөө. Нийтлэх , бичих зүйл надад хязгааргүй байгаа. Харин өөрийгөө танилцуулах чинь яаасан гээд бүү зэмлээрэй.Танилцуулах мөч тэгвэл ойрхон гэж амлья. Ер нь маань би ийнгэсэн - тэгсэн , би гэдэг иим -тийм хүн гэдэгт нэг л маруухан даа. Нуулгүй хэлэхэд ам бардам хэлчихмээр юм алга даа.
За , тэгвэл би гэдэг амьтан эхээс хүн болж төрснөөс өнөөдөрийг хүртэлх туулсан АМЬДРАЛАА ХОЁР ХЭСЭГТ хувааж үздэг юм аа.Бага балчир насаа хөдөө талд өвөө-эмээгийнд , морь унаж , хонь хариулах гэгчэлэнгээр жинхэнэ хөдөлмөрч ард түмний дунд өнгөрүүлсэн. Бодож санах юмгүй гэнэн хүүхэд ахуй цаг эргээд нэг хальт ирээд явчихгүйн даанч харамсамаар ч юм шиг...Та ч яг энэ мөчид тэр нэгэн хүүхэд насаа эргэн дурс даа...
Арван жилээ муугүй төгсөж эрдэмийн их уурхай Их сургуулийн зүг жолоогоо заллаа.Бусдын бас таны адил сурч мэдэхийн хүсэлд хөтлөгдөн үе тэнгийн ,найз нөхөдийн дунд хэдхэн жил явлаа.Доргиж, дурлаж ,саваагүйтэлээ. ..Тэр тэнгэрлэг тэмдэглэлт өдрүүд ч хол хоцорч ээ...
За, ийннгээд товчхондоо миний туулж өнгөрүүлсэн АМЬДРАЛЫН ЭХНИЙ ХЭСЭГ энэ л байна даа. Үргэлжлэл буюу хоёр дах хэсгийг өмнөх өдрүүдийн өмчид үлдээье дээ.Эцэслэн дүгнэхэд миний амьдралын хамгийн аз жаргалаар дүүрэн , хамгийн утга учиртай нандин өдрүүд энэ л байж ээ. Дахин гэдэг үгийг энд хэд -хэд давтсаныг минь уншигч таны хурц мэдрэхүүн анзаарсан нь дамжиггүй...
Миний анхны бичлэгийг уншаад та бүхэнд ямар нэгэн сэтгэгдэл төрж , ямар нэгэн зүйлийг мэдэрсэн гээд найдья. Эс тэгвээс миний найруулах ур чадвар дутсаных гэж өөрийгөө дүгнье.
Мөн уг блогийн дүр төрх , зүс царайг ч анзаарсан чинь мэдээж.Блог ертөнцөд анх удаа хөл тавьж суугаа надад ,бүр ком , нет -ийн талаар ч мэдлэг маруухан .Та инээж ч болно, шоолж ч болно. Гэхдээ Хүмүүнлэг тусч чанаараа бүү харамлаарай гэж гуья.Блогийг зөв зохистой удирдах талаар зөвлөж зааж туслаарай надад. Тоолуур , цаг , линк тавихаас эхлээд мэдэхгүй зүйл зөндөө баина.
Минй блогийн анхны- зочин, анхны- уншигч таны анхаарал хандуулсанд баярлалаа

No comments:

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.Таны бичсэн сэтгэгдэлд уудахгүй хариу үлдээх болно.
Таныг хүндэтгэсэн : Oral