Showing posts with label өдрийн тэмдэглэл. Show all posts
Showing posts with label өдрийн тэмдэглэл. Show all posts

2009/07/03

Өөдрөг байцгааъя

Өдрөг бодолтнууд бусдаас илүү сайхан амьдардаг гэлцдэг. Тэд болж буй бүхнийг сайн сайхнаар төсөөлөн боддог. Гайхалтай чанар биш гэж үү? Доорх сонжооны тусламжтайгаар та ч гэсэн өөрийгөө өөдрөг эсэхийг сориод үз дээ.
1. Голдуу ямар зүүд зүүдэлдгээ бодоод үз дээ.
а\ Нэг л аймшигтай юмнууд
б\ Өнгөт адал явдлууд
в\ Зүүдээ сайн санадаггүй болохоор хэлэхэд хэцүү байна.
2. Бүтэн сайны өглөө тааваараа сэрлээ гэж бодъё.. Орон дотроо байх үедээ чи юун тухай бодох вэ?
а\ Өнөөдөр тэнгэр ямар байх болоо гэж…
б\ Хайртынхаа тухай \юмуу аятайхан хүний тухай\
в\ Өчигдөр хэнтэй юунаас болж маргалдлаа гэж..
3. Өглөөний ундаа ямархуу байдалтай уудаг вэ?
а\ Яарч сандраад хэдэн хэрчим талх ам руугаа хийсэн болоод гардаг.
б\ Хөгжим сонссон шигээ цайгаа уудаг.
в\ Нойрмоглож сэтгэл үймээд л…
4. Телевизээр осол аваар, гэмт хэргийн тухай аймшигт мэдээ сонсоод өөрөө яадаг вэ?
а\ Яахав, надад ямар хамаатай юм бэ?
б\ Надад ийм юм тохиолдвол яанаа гэж…
в\ Дэлхий дээр янз янзын юм л болох юм даа гэж…
5. Нэгэн нийллэг дээр хэн нэгэн чамайг гярхай ажиглаад байгааг мэдвэл чи яах вэ?
а\ Би нэг л тийм санагдаад байгаа юм болов уу гээд өөрийгөө анзаарна.
б\ Надад энэ нь таалагдах тул инээмсэглэнэ
в\ Түүнийг анзаарахгүйг хичээнэ.
6. Ямар нэг тоглоомонд азгүйтэж хожигдоод байвал?
а\ Учиргүй уурлаж, өнөөдөр миний өдөр биш юм гэж адган бодно.
б\ Тоглоом бол тоглоом
в\ Хожих аргаа тунгааж бодно
7. Чи иансаг идээ зууштай баярын ширээнээ тухалжээ. Дээр ахиад аврага том бялуу ороод ирлээ. Чи…?
а\ Инээгээд томхон зүсээд авна
б\ Нэг сайн амьсгаа авчихаад иднэ. Гэвч удахгүй гэмшинэ…
в\ Ходоод тэсэх бол уу гэж гэж айна.
8. Чухал шийд гаргах үед юунд илүү найдах вэ?
а\ Зөвхөн өөртөө
б\ Хааяа тохиодог азанд нь л…
в\ Бүхий л муу болгоныг бодож үзнэ.
Одоо дүнгээ гаргая.
0-18 оноо :Чи дэндүү гутрангуй үзэлтэй юм . Бараг минут тутамд таагүй байдлыг хүлээж байдаг гэхэд болно. Орчлон ертөнц тийм ч муухай биш, заримдаа бүр гайхалтай сайхан байдаг гэж төсөөлөн бод. Инээж, баярлаж бахдаж сур. Эс бөгөөс амьдрах хэрэг юун?
21-33 оноо:Өөрөө ертөнцийг маш зохистойгоор үнэлдэг юм байна. Маш их хичээвэл өөрийгөө албаар инээлгэж чаддаг. Арай л өөдрөг болохыг хичээ.
34-48 оноо:Чи ясны өөдрөг үзэлтэн мөн. Энэ чинь ч зөв. Чамайг хөнгөн амьдарлын туршлагагүй гэж зэмлэж магад. Заримдаа сонсох нь зүй ч өөрийнхөөрөө байхыг хичээ.

2009/06/30

Түңіліс пен талпыныс

Қоғам «мүгедек» атап кеткен Мен және мен секілділердің жүрегінде жарық дүниеге деген ынтызарлықтың дәні бүршік жарып жатыр. Оны ауыр қайғы да, көздің ащы жасы да солдыра алмақ емес. Өйткені біздің жан-тәніміз көтерген қасірет жүгі зілмауыр, ал жапа шеккен күндерде, жалғыздық жасытқан түндерде төгілген көз жастарды өлшеген ешкім жоқ.
Ей, амалым канша тағдыр жазуы жебе болып тиді....
Жиырма бес.... сал сері, ақын жыраулардың мәңгілік жырларының арқауы болған отты жас. Қайран, жиырма бес... Арманым құздан құлағандай күй кешіп жатар кездерім бар. Не болады, кім болады, қайтіп өмір сүреді?... Өмір сүрудің қажеті бар ма?

Барсың ба, жоқсың ба сен, жаратқаным,
Әлемге рас па шуақ таратқаның,
Аямай төгіп мейірім шапағатты.
Сейілтші жүрегімнің бар ақпанын.

Әлемді кім жаратты, жаратпасаң,
Сырыңды ұға алам ба сараптасам?
Бар болсаң жарылқай көр жақсылықпен,
Жазала жаңсық басып ар аттасам. .
Иа, кейде тағдырыммен тайталасуды доғармай өмірдін асау ағысына ығып кету мүлдем қаперіме кірмей де қалады.Кеудемде жаным барда өзім үшін және де маған әр кез қамқор бола білген өзгелер үшін өмірге өзімше із қалдыруды қалаймын.Түбінде өзімің қоларбадан тұрып, он жыл бойы сатқындық жасап келе жатқан қос аяғыма қайта мінер күн туар деген үмітім де жоқ емес.

2009/03/31

Блог нээсний учир

Ком-пьютертэй нөхөрлөөд 3 сар болж байна.Итгээрэй нөхөд өө.Миний сарын орлого болох халамжийн тэтгэмжээс хуримтлуулан байж сая нэг компьютертэй болсон маань энэ.Одоо сар бүр 20000 мянгаа интернет хэрэглэсний төлбөрт тушаана.За, тэгээд үлдсэнээрээ бусад хэрэгцээгээ хангана даа-гэж гүрийж сууна.
Блог нээсний учир мэдээж бусадаас хэрэгцээт мэдээлэлээ сонсох,өөрийн адилаар ямарваа бэрхшээлд тулгарч яваа нэгэнтэй зовлон-жаргалаа хуваалцах гэсэн юм.Олон жил нийгэмээс тусгаарлчихсан миний хувьд өнөгийн цахим мэдээлэлүүд толгой эргүүлэмээр.
Бас нэг муу санаа байна. Тэр юу бэ-гэнэ үү,- та. Интенетийн сүлжээгээр ядахдаа сарын интер-т хэрэглэсний сарын хураамжаа олчихмоор боломж олдвол маш сайхан байна даа...
Дараа сарын төлбөр ч ойртжээ.