2010/04/12

Сайн веб хийх зөвлөгөө

Сайн веб сайт хийх 10 зєвлємж
-Зорилгоо зєв тодорхойлох хэрэгтэй.
-Сайтаа тогтмол шинэчилж бай.
-Татаж авах хугацааг аль болох богино байлга.
-Vйл ажиллагаанд уриалан дуудсан зvйлтэй бай.
-хийж байгаа, хийгдэж байгаа гэдэг vг бvv хэрэглэ.
-Vзэгчдээ таньж мэд.
-Ямар ч алдаа, єєгvй байх.
-Гvvр хуудас руу буцах функцтэй байх.
-Захиалга єгєх явцыг энгийн, шууд болго.
-Вэб сайтад зочлоход зугаатай байхаар хий.

Зорилгоо тодорхойл
Танай сайтын зорилго юу вэ? Та бvтээгдэхvvн борлуулахыг хvсч байна уу? Та шинэ худалдан авагч эрж байна уу? Та одоо байгаа худалдан авагчдаа мэдээллээр хангахыг хичээж байна уу? Та интернет товхимол эсвэл бvр нарийн зvйлтэй байхыг хvсч байна уу? Та вэбээрээ дамжуулан юунд хvрэхийг хичээж байгаа талаараа бодож, тэр зорилгодоо хvрэх арга замыг хай. Вэбдээ компанийхаа зєн, имижийг яг тусгахын тулд бизнес тєлєвлєгєє, маркетингийн тєлєвлєгєєгєє дахин хянаж vз.

Сайтаа тогтмол шинэчилж бай
Шинэ агуулгаар сайтаа баяжуулж хvмvvсийг сайтдаа дахин дахин зочлохыг урамшуулах нь чухал. Шинэ зураг, бvтээгдэхvvн эсвэл компанийн тухай жаахан мэдээ, худалдан авагчдад сонирхолтой байх єгvvлэл, эсвэл тун сонирхолтой бєгєєд хэрэгтэй гэж бодсон бусад бvх зvйлээр веб сайтаа шинэчил. Шинэ мэдээ олоход амархан болгодог “Шинэ мэдээ” гэсэн хэсгийг бий болгож давуу талыг нь ашигла.

Татаж авах хугацааг урт байлгахаас зайлсхий
Вэб хэрэглэгчид тэвчээргvйгээрээ алдартай. Хэрэв таны зургийг татаж авахад хэт удвал, интернетээр аялагч нар залхаж, таны веб сайтыг vзэхгvй алгасах болно. Нэг том єнгєт зураг тавьснаас жижиг жижиг зураг хэрэглэх нь дээр. Танай нvvр хуудсыг сонирхолтой болгох зургуудыг хэрэглэ. Гэхдээ татаж авахад дэндvv уддаг нийлмэл, хэт том зургаас зайлсхий. Текстийн хувьд ижилхэн зарчим баримтлах ёстой – уншихад хэцvv эсвэл хэрэгтэй мэдээллээ олохын тулд хэрэглэгч текстийг гvйлгэхэд зєндєє уддаг тул шигvv бичиж хайрцаглах, урт жагсаалт vvсгэхээс зайлсхий.

“Vйл ажиллагаанд уриалан дуудсан” зvйлтэй бай
Хэрэв та бvтээгдэхvvн, vйлчилгээ борлуулдаг бол веб сайтдаа и-мэйл хаяг, утасны дугаар, хаяг, захиалга хийх зааврыг маш олон газар байлгах ёстой. Энэ мэдээллийг аль болох олон газар оруул. Хэн нэгнийг тантай холбоо барих арга зам хайхад бvv хvргэ.

“Хийгдэж байгаа” гэсэн vг бvv хэрэглэ
Хэрэв ямар нэгэн зvйлийг сайтдаа тавихад бэлэн биш байгаа бол, “хийгдэж байгаа” гэсэн тэмдэг бvv хэрэглэ. Хийгдэж байгаа гэсэн зургийг татаж авахад цаг заваа зарсан хэрэглэгчдийн урам хугарах байтугай уур хvрнэ. Та маркетингийн бvх материалаа хийцэг шигээ сайтаа хийх хэрэгтэй. Та ямар нэгэн зvйлийг шилэн хоргонд хийж тавихаасаа ємнє тодотгохыг хvсвэл “удахгvй ирнэ” гэсэн тэмдэг хэрэглэ.

Vзэгчдээ таньж мэд
Та икс vеийнхэнд компакт диск борлуулсан, эсвэл ахмад наануудад хиймэл шvд борлуулсан аль ч тохиолдолд таны загвар хийц, агуулга зар сурталчилгааны адилаар таны хvрэхийг хvсч буй хvмvvст тохирсон байх ёстой. Таны веб сайт зар сурталчилгааны илэн далангvй эсвэл нарийн хэлбэр бєгєєд танай компанийн имижийн тусгал гэдгийг сана.

Ямар ч алдаа, согоггvй байх
Хэрэв ямар нэгэн зvйл тєгс сайн ажиллахгvй байвал, тvvнийг сайтдаа бvv тавь – зочид бол бvтээгдэхvvний загвар туршигчид биш. Байхгvй холбоосууд байгаа эсэхийг шалга – ийм холбоос
байвал хаашаа ч хvргэдэггvй, алдаа заасан мэдээ гарч ирдэг – ийм холбоосууд хэрэглэгчдийг гонсойлгохоос єєр юм авчирдаггvй. Бvх зvйлийг хянаж шалга алдаа, муу дvрэм, хайш яйш єгvvлбэрийн бvтэц таны хєгжvvлэхийг зорьж буй мэргэжлийн имижийг бууруулна.
“Нvvр хуудас руу буцах” функцтэй байх
Хэрэв хэрэглэгчид таны нvvр хуудас руу амархан буцаж чадна гэдгээ мэдэж байгаа бол сайт дотор чинь юм vзэх магадлал илvv байдаг. Энэ функцийг сайтынхаа бvх хуудсанд оруулах хэрэгтэй. Єєр нэг хувилбар: хvмvvсийг сонирхсон зvйлээ олохыг урамшуулахын тулд функцуудын схем эсвэл жагсаалт хэрэглэ. Та мєн “бvдvvвч рvv буцах” функц хэрэглэж болно. Зам хайлтыг энгийн байлга.

Захиалга єгєх явцыг энгийн шууд болго
Хэрэв та бvтээгдэхvvн борлуулж байгаа бол, худалдан авагч захиалга єгєхєд амархан болго. Бvтээгдэхvvний зураг, vнийг бэлэн хувилбаруудын хамт тодорхой vзvvлсэн байх ёстой. Зарим худалдаачид худалдан авагчид явах замдаа авах зvйлээ нэмж, хасах, тооцоо хєтлєх боломж єгдєг дэлгvvрийн тvрдэг тэргийг илvv сайн гэж vздэг. Худалдан авагчдад таны веб сайтаас шууд захиалга єгєхийг зєвшєєр, гэхдээ интернет гvйлгээний боловсруулалтад итгэдэггvй хvмvvст зориулж утас, факс мэтийн хувилбаруудыг мєн санал болго.

Веб сайтад зочлохыг зугаатай болго
Хэрэв хошигнол тохиромжтой байвал, vvнийг ашиглах талаар бодож болох юм. Хэрэв компанийн сонирхолтой тvvхтэй бол тvvнийг оруул. Хvмvvс танай бизнесийг нvvр царайгаар тєлєєлvvлэн тєсєєлж, хувиараа холбогдсон мэт мэдрэх дуртай, тиймээс та єєрийн намтар, зураг болон мєн гол ажилтнуудынхаа намтар, зургийг оруулахыг хvсч болно.

Вэб байрлуулагчийн тухай
Та анх єєрийн жижиг бизнесийн сайттай больё гэвэл шууд єєрийн сервертэй болж чадахгvй. Харин vvний оронд та Вэб байрлуулагчийг ашиглаж болох юм. Вэб байрлуулагч гэдэг нь єєрийн сервертээ зай гаргаж бусдын вэб хуудсыг гаргадаг тал юм. Байрлуулагчийн сонголтыг зєв хийх нь чухал. Вэб байрлуулагчийн vзvvлж байгаа vйлчилгээ нь танай вэб хуудсыг харилцагчид хэрхэн хvлээж авахад шууд нєлєєлнє. Хэрвээ найдваргvй байрлуулагч таарвал танай мэдээлэл интернэт дээр гарч ирэхэд удаан байна, захиалга єгч болохгvй байна гэх мэтийн шалтгаанаар ирээдvйн харилцагчид тань зугтаж болзошгvй. Доорх зєвлєгєє таныг хамгийн найдвартай байрлуулагч сонгоход мєн интернэтийнхээ тєсєвийг vр ашигтай зарцуулахад тань тус болно:

Бизнесийн байрлуулагчийг сонгох
Интернэтийн vйлчилгээ vзvvлэгч vv эсвэл байрлуулагч уу? Хэр их зай хэрэгтэйг тогтоо, Ачааллын хязгаараа мэдэх, Бусад vйлчилгээнд хэлийг тєлж болохыг тогтоо.

Хамгаалалт ба найдвартай байдал
Домайн нэрээ бvртгvvлэхэд туслалцаа авах, Илvv vйлчилгээ хайх, Бизнесийн байрлуулагчийг сонгох. Та Вэб байрлуулагчийг хайж байгаа бол тэд сервертээ зай гаргах эсэхийг нь нягтал. Зарим байрлуулагчид зєвхєн хувийн вэб хуудас нээдэг бєгєєд бизнесийн бус бодлогоо маш чанд сахидаг. Хэрвээ та нууцаар бизнесийн мэдээллээ тавьбал тэд таны хуудсыг дор нь хаачихна. Бусад нь таныг бизнесийн мэдээлэл тавихийг зєвшєєрч болох боловч таны хуудасны хэмжээг эсвэл ачааллын хэмжээг хязгаарладаг.

Хэрвээ танай хуудас хэт нийтлэг болоод ирвэл таныг єєр байрлуулагчтай болохийг шаардаж магадгvй. Иймд бизнесийн зориулалтаар ашиглах вэб хуудас нээхийг зєвшєєрсєн байрлуулагчийг л ол. Учир нь тэд таны хуудас томроход хамгийн дуртай vйлчлэх болно. Ийм байрлуулагчид бизнесийн зориулалтаар ашиглах олон vйлчилгээ санал болгохоос гадна танай компани шиг компаниудыг татахийн тулд vнийн хєнгєлєлт vзvvлж болзошгvй.

Интернэтийн vйлчилгээ vзvvлэгч vv эсвэл байрлуулагч уу?
Вэб байрлуулагчийг сонгоход танд 2 хувилбар байдаг: Интернетийн vйлчилгээ vзvvлэгч (ИVV) эсвэл байрлуулагч. ИVV нь вэб хуудсыг байрлуулахаас гадна олон тєрлийн vйлчилгээ vзvvлдэг. Энэ нь таныг Вэбийн эрхтэй болгохоос гадна и-мэйлийн vйлчилгээ гэх мэт vйлчилгээ vзvvлж vvнийг вэб байрлуулах vйлчилгээтэйгээ хамтатгадаг. Бусад компаниуд зєвхєн вэб байрлуулагчтай л хамтран ажилладаг. Тэдэнд зєвхєн єєрийнхєє серверт компанийн вэб хуудсыг тавих нь л хэрэгтэй байдаг. И-мэйлийн vйлчилгээ, интернэтэд орох эрх хэрэггvй гэж тэд vздэг. Vvний нэг давуу тал нь мэдээллийг гаргаж ирэх нь хурдан байдаг.

Хэр их зай хэрэгтэйг тогтоо
Та вэб байрлуулагч ашиглах тохиолдолд тvvний серверийн дискийн тєхєєрємжинд нь л зай худалдан авна. Мэдээж та маш бага зай авч вэб хуудсаа хязгаарлая эсвэл ашиглахгvй их зай авч мєнгє тєлье гэж бодохгvй байх. Ерєнхийдєє 10 МВ дискийн зай 100 вэб хуудастай тэнцvv байдаг бєгєєд энэ нь жижиг бизнест хангалттай зай юм. Хэрвээ та маш их зураг, дуу чимээ, vйл хєдєлгєєн оруулахийг хvсвэл танд илvv зай хэрэгтэй.

Ачааллын хязгаараа мэдэх
Вэб байрлуулагчийн vйлчилгээний vнэнд хэдэн хуудас хандалт багтдагийг мэдэж ав. Байрлуулагчид vvнийг шилжvvлэх файлийн мегабайтаар нь тооцдог бааж магадгvй. Хэрвээ тийм бол vvнийг дундаж хандалтийн хувь руу шилжvvлэхийг хvс. Энэ нь ойлгоход илvv хялбар байдаг. Зарим байрлуулагчид таныг тогтоосон лимитээ хэтэрвэл тєлбєр оногдуулдаг. Хэрвээ ачаалал бодож байснаас их байвал энэ нь маш єртєг єндєртэй болох юм. Хэрвээ таны хуудас их идэвхтэй болбол таныг єєр тийшээ шилжихийг байрлуулагч хvсч болзошгvй. Энэ нь ИVV-т илvv их тохиолддог. Учир нь тэд нийтлэг вэб хуудасны ачаалал бусад хэрэглэгчдэд vзvvлдэг серверvvдийн гvйцэтгэлд муугаар нєлєєлж болзошгvй гэж vздэг.

Бусад vйлчилгээнд хэдийг тєлж болохыг тогтоо
Сарынх нь хураамжид юу багтаж байгаа аль нь илvv их тєлбєртэйг байршуулагчдаас асуу. Ямар багц vйлчилгээ худалдан авч байгаагаас хамаараад та дvрс, Java applets, аудио видеогийн урсгал, серверийн талын multimedia гэх мэт олон нэмэлт vйлчилгээнд хураамж тєлж байж магадгvй. Энэ бvгд юу болох, танай хуудасны дизайнд ямар хэрэгтэй болохийг нягтлаарай.

No comments:

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.Таны бичсэн сэтгэгдэлд уудахгүй хариу үлдээх болно.
Таныг хүндэтгэсэн : Oral