2009/07/05

Интернет кафений бизнес

Бүрдүүлэх бичиг баримт
Мэдээж аливаа бизнес эрхлэхийн тулд албан ёсоор зөвшөөрөл авах хэрэгтэй. Тэгвэл интернет кафе нээхэд хаана хандаж ямар бичиг баримт бүрдүүлэхталаар мэдээлэл өгье. Юуны өмнө үйл ажиллагаа явуулах газрынхаа байршпыг сонгоод тухайн харьяа дүүргийн Засаг даргын тамгын газраас ажлын байрны дүгнэпт зөвшөөрөл бичиг /лиценз/ аваад дараа нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мөн ажпын байрны дугнэлт авдаг байна.
Ер нь тэгээд таксины мөнгөтэй бол цаашаа яваад нийслэлийн Онцгой байдлын албанаас галын болон техникийн аюулгүй байдлын дүгнэлт авах ёстой. Эдгээр бичиг баримтыг бурдүүлэхэд ойролцоогоор 7-14ө хоног шаардлагатай. Бичиг баримт бүрдүүлэхэд иргэний үнэмлэх болон оршин байгаа газрын холбогдох тодорхойлолтууд, түхайлбал байрны ордер, түрээсийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гэх мэт заавал хэрэг болдог. Хамгийн сүүлд нийспэлийн Боловсрол соёл гэгээрлийн газраас жилийн хугацаатай бас зөвшөөрлийн бичиг авах ёстой. Нийспэлийн мэргэжпийн хяналтын газрын вэб сайтаар ороход интернэт кафе болон компьютер тоглоомын үйлчилгээний чиглэлээр бол дараах материал бүрдүүлэх ёстой гэж заажээ. Үүнд:
1. Шинэ барилга бол улсын комиссоор хүлээж авсан акт /турээсийн байр бол түрээсийн гэрээ, өөрийн барилга байгууламж бол газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар/
2. Нэг павхрын барилгын зориулалт өөрчилсөн болон өргөтгөсөн бол Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаал болон Захирагчийн Ажлын Албаны инженерийн байгууламжийн хэлтэстэй хийсэн гэрээ
3. Тухайн үйлчилгээ явуулах барилгад компьютер, тоног төхөөрөмж суурилуулсан байх үеийн хэмжээс бүхи й ерөнхий план зураг / энгийн ойлгомжтой, зай хэмжээг тодорхой тусгасан байх.
4. Хонжворт, бооцоот автомат тоглоомын үйлчилгээ эрхлэх бол Хууль зүй, дотоод хэргийн яамнаас олгогддог тусгай зөвшөөрөл болон тухайн тоглоомын тоног төхөөрөмжийн танилцуулга, материал
Интернэт кафед хэрэгтэй програмууд
Интернэт кафед ямар төрлийн компьютерууд шаардлагатай, компьютеруудын үзүүпэлтүүд ямар байх ёстой, ямар нэмэлт төхөөрөмжүүд хэрэгтэй талаар өгүүлье. Мэдээж хэрэг хамгийн сайн хурдтай, хүчин чадал өндөртэй компьютерууд хэрэгтэй. Болж өгвөл Пентиум 4/3.0/-өөс дээш байвал сайн. Нэмэлт төхөөрөмжийн хувьд тавьж байгаа байрлалаасаа хамаараад utp кабель, rg-45, хэдэн компьютер тавьснаас шалтгаалж сүлжээний свич /switch/ тавих шаардлагатай. Ер нь cisco юм уу Linck-sys компанийнх байвал их сайн гэж мэргэжилтнүуд зөвлөж байна.
Интернэт кафед ашиглаж байгаа компьютеруудад ямар програмууд заавал суулгах шаардлагатай талаар мэдмээр байгаа бол үргэлжлүүпэн уншина уу. Тухайлбал EASYCAFE, NETIMO, NETCAFE зэрэг цагийн програмуудыг монголд ихэвчлэн ашигладаг байна. Монголын www.gogo.mn болон варез сайтууд болох www.sanchir.com, www.zaluu.com болон бусад сайтаас эдгээр програмуудыг татаж авах боломжтой.
ШААРДЛАГУУД
Интернет кафед тавигдах ёстой шаардлагууд гэж байдаг. Жишээ нь, үйлчлүүлэгчдэд зориулсан ус,ундаа зарах буфет, цэвэрхэн ОО өрөө,агааржуулалт, гэрэлтүүлэг,орчны цэвэрлэгээ гэх мэт. Тэгвэл интернэт кафе нээхээсээ өмнө эдгээрийг сайн төлөвлөсөн байх шаардлагатай. Хэдэн компьютер тавихаас шаптгаалан дотоод тохижилт, дизайныг гаргаарай. Мэдээж хүний эрүүл мэндэд хоргүй байх, уужим саруулхан өрөө тасалгаатай байх хэрэгтэй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хэдэн метр квадратад хичнээн компьютер тавихыг зааж өгсөн байдаг. Мөн 00 буюу бие засах газар, үйлчлүүлэгч амрахад зориулсан өрөө заавал байх ёстой гэж үздэг ажээ.
ӨРТӨГ ЗАРДАЛ
Интернэт кафе нь нэг төрлийн бизнес учир аль болох олон компьютертай байх тусам ашигтай ажиллах магадлал өндөр. Ашиг олоход нөлөөлөх хамгийн том хөшүүрэг бол байршил байдаг, Сургууль юм уу томоохон байгууллага, үйлчилгээний газар, супермаркетын ойролцоо байвал их сайн. Интернэт кафе ажиллуулж бизнес хийх гэж буй хүнд эхний ээлжид 10 - 15 сая төгрөг шаардлагатай. Дунд зэргийн хүчин чадалтай 20 ш компьютер авахад 10 сая төгрөг, хамгийн үнэтэй зөвшөөрөл нь хувь хүн, байгууллагаасаа хамааран 250 мянга хүртэлх төгрөг зөешөөрөл авахад зарцуулагддаг.
ТАТВАР
Тухайн оршин байгаа харьяа дүүргийн Татварын албанаас орлого нь тогтмол бус тодорхойгүй гээд сард 12 мянган төгрөгийн татвар авдаг юм байна. Байрны түрээсийн хувьд хотын төвд хамгийн байршил сайтай газрын 1 м.кв-ын үнэ 15-20 долпарын ханштай байна. Ашиглаж буй компьютераасаа хамаарч цахилгааны унэ сард 15.000-200.000 төгрөг болдог. Мөн халаалт дулаан, халуун усны үнийг аж ахуйн нэгж гэсэн статусаар тооцож сард 40.000 - 60.000 төгрөгийн хураамж авдаг байна.
ЗАРДЛАА НӨХӨХ
Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хэдий хугацаанд зардлаа нөхөж, ашиг олж эхлэх нь шинээр бизнес эхлэх гэж буй хэн бүхэнд чухал билээ. Танай интернэт кафе байршил сайтай тохиолдолд нэг жилийн дотор зардлаа нөхөж чадна. Манай улсын хувьд санхүүгийн хямралаас болоод энэ боломж нэлээн хязгаарлагдмап болсон гэдгийг анхаарна уу. Нэг жилээс хурдан хугацаанд ашиг олж эхлэх нь тухайн газрын менежментийн бодлогоос ихээхэн хамаарах нь тодорхой. Тийм учраас хэрвээ интернэт кафены үйл ажиллагаа эрхлэхээр шийдсэн бол та эхний ээлжид ямархуу байдлаар сурталчилгаа явуулах тухайгаа заавал судалж үзээрэй.
Интернэт - Ертөнцийг харах цонх
Ихэвчлэн залуус интернэт кафегийн үйлчлүүлэгчид байдаг. Мэдээж интернэтийн хэрэглээ улам бүр амьдралд ойрхон болж байгаа учраас бүх насныхан энэ салбарын үйлчлүүлэгч байх боломжтой. Сурагчид, оюутнууд, албан хаагчид интернэтийн ард ихэнх цагаа зарцуулж байна. Цагийн хуваарь
Интернет кафег ямар хуваариар ажиллуулах ёстойг Хотын захиргаанаас тогтоож өгөөгүй боловч ихэвчлэн 11.00 - 23.00 цаг хуртэл ажиллаж байна. Улаанбаатар хотын хувьд СансарНэт, Модем, Үаhоо, Google, Меganet зэрэг интернэт кафенууд 23 цаг хүртэл, цөөн хэдэн кафе 24 цагаар ажилладаг байна.
Хүндрэл, бэрхшээл
Интернэт кафе ажиллуулах явцад ямар хүндрэл бэрхшээл гардаг бол? Үйлчлүүлэгчтэй холбоотой, мөн үйл ажиллагаатай холбоотой тодорхой асуудлууд бий юу? Тэдгээрийг яаж шийдвэл зохих вэ? Ийм бодлууд таныг мэдээж ээрч байгаа байх. Тэгвэл энэ төрлийн бизнес эрхлэгчид төрийн байгууллагын хүнд суртлыг хамгийн түрүүнд онцолж байна. Эхэнд дурдсан маш олон төрлийн бичиг баримтыг бүрдүүлэхэд цаг хугацааны болоод хөрөнгө мөнгөний асуудлууд их гардаг. Олон төрлийн лиценз ,зөвшөөрлүүдийг болиулах тал дээр бизнес эрхлэгчид санал нэгтэй байна.
Анхаарах зүйл
Интернэт кафе ажиллуулж байгаа бол үйлчлүүлэгчдийнхээ хэрэглээ, ая тухыг эхлээд бодох хэрэгтэй. Мэдээж боломжтой бол хувилагч, хэвлэгч машинууд заавал тавих шаардлагатай. Хэрэглэгч ХААН гэсэн үүднээс интернэт кафены ажилтнууд нь мэргэжлийн хүмүүс байвал их сайн.
Нэмэлт мэдээлэл:
Интернэт кафе ажиллуулахад шаардлагатай мэдээлэл авах, бичиг баримт бүрдүүлэхэд тань туслах зорилгоор холбогдох газруудын хаяг, байршил, утасны дугаарыг орууллаа.
Талархал
Интернэт кафе ажиллуулах нь нэг төрлийн бизнес учраас хүмүүс энэ талаарх мэдээллээ ихээхэн нууцалдаг юм байна. Харин дээрх зөвлөгөөг бэлтгэхэд мэдээллээр хангаж, чин сэтгэлийн тусламж үзүүлсэн Ситимастер компьютер компанийнҮаhоо интернэт төвийн хам толонд талархсанаа илэрхийлье.Дашрамд дурдахад уг төв нь байгуулагдаад 6 жил болж байгаа ба өдөр бур 9.00 - 23.00 цаг хүртэл ажилладаг юм байна. Хямралын үеэр үнээ нэмээгүй хэмээн давуу талаа тодорхойлж буй уг төв нь Спортын төв ордны урд тал өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Энэхүу интернэт кафегаар үйлчлүүлэгсэд хэвлэх, хувилах, сканердах үйлчилгээ авахаас гадна офиссын бүх төрлийн програм, мөн бусад програм дээр ажилпах боломжтой ажээ. Интернэтээс 2048кЬb/s өндөр хурдны шилзн кабелиар холбогдсон татах эрх хязгааргүйгээр кино, дуу, файл: хэрэгтэй материалаа бүх төрлийн форматаар авч болно. Мөн үнэгүй зөвлөгөө өгдөг байна. Эцэст нь хэлэхэд тус төв дотор 100 м зайд утасгүй wife холболт ашиглан зөөврийн компьютераа ашиглаж боломжтой ажээ.
Монголын хамгийн том интернэт кафе гэгдэх ARI ANE WORLD-ын хувьд 200 ширхэг компьютертай, 2 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг байна. Харин хамгийн бага интернэт кафе Архангай аймгийн Тариат суманд 4 компьютертайгаар үйл ажиллагаа явуулдаг ажээ.

No comments:

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.Таны бичсэн сэтгэгдэлд уудахгүй хариу үлдээх болно.
Таныг хүндэтгэсэн : Oral