2009/05/05

Хөлөө арчилах уу блогчид оо

2 жилийн өмнө Бразилийн эрдэмтэд шивэрний эсрэг эм гаргаж авсан боловч энэ эм нь олигтой үр дүн өгөөгүй юм. Одоохондоо шиврийн эсрэг сайн эм гэж гараагүй байна. Иймд шивэртэй өөрийхөө боломж болоцоогоор тэмцэхээс өөр аргагүй.Шиврийг хөлс гэж ойлгож болно. Шинэхэн хөлс нь ямар ч үнэргүй байдаг. Харин удахаараа үнэртдэг. Хөлсний 98% нь ус бөгөөд харин үлдсэн 2% нь натрийн давс,, калий, кальци, сульфат, фосфат; микроэлементүүд болох –зэс, марганец, төмөр; аминокислотууд, холестерин, бэлгийн гармоноос ялгарч байдаг. Арьс болон хувцсан дээр байх бактерийн нөлөөгөөр эдгээр элементүүд нь өөр өөрийн үнэртэй болдог. Шивэртэй тэмцэх хамгийн хялбар арга бол хөлөө савандаж угаах юм. Дараа нь зайлаад арчих хэрэгтэй. Заавал хуурай болтол нь арчаарай. Нойтон орчинд үнэр гаргагч бактери хурдан үрждэг учраас сайтар хатааж бай. Хөлөн дээрх эврийг сайн авч байгаарай. Мөн оймсоо ойрхон ойрхон солихыг хичээгээрэй. Гадагшаа гарахаасаа өмнө хөлийн тальк түрхэж өгвөл шингэнийг сайн шингээж авдаг. Мөн шингэн сайн шингээж гадагшлуулдаг материалаар хийгдсэн оймс өмсөөрэй.Солих 2-3 ширхэг оймстой яваарай. Хөл нүцгэн болон сандальтай явах боломжийг битгий алдаарай . 2 ээлжийн гуталтай байх хэрэгтэй. Гутлаа сайн агаар салхи оруулж болж өгвөл угааж байгаарай. Оксид алюмини найрлагад нь орсон үнэр дарагч цацвал сайн. Ийм найрлагатай хөлс дарагч нь чийгийг сайн хатааж хөлс чийгийг ялгарах үйл явцыг зогсоодог. Хуучин шигээ хөлнөөс чийг ялгарах боловч элдэв бактери үржих үйл явцыг зогсоодог учир хөлнөөс чинь муухай үнэр үнэртэхгүй. Гэрийн нөхцөлд шивэр арилгах арга.Борын хүчил гээд эмийн сангуудад байдаг. Өглөө бүр борын хүчил хөлөндөө цацаж, орой бүр хөлөө халуун усаар сайтар савандаж угаагаарай. 2 долоо хоногийн дараа шивэргүй болно. Царс модны холтсоор шивэр арилгах арга. 100гр холтсыг жижиглээд 1 л усанд 15-20 минут буцалгана. Бүлээсгээд унтахын өмнө сайтар угааж цэвэрлэсэн хөлөө дүрнэ. Содоор шивэр арилгах арга.1 стакан бүлээн усанд 1 цайны халбага сод хийж, өглөөгүүр хөлөө угаана.. Хөлийнхөө хуруу бүрийн завсраар сайтар угааж өгнө.. Загатнах болон хорсож болно тэвчээрэй, удахгүй зүгээр болно. Хөлийн шивэр удахгүй арилна. Шар дэр болон халгайн уусмалаар угаах арга.Энэ арга нь маш их шивэртэй хүмүүст тохирно.1 хоолны халбага Халгай , шар дэр цэцгийн нунтгийг 1 стакан давстай буцалсан усаар найруулж хөлөө өглөө бүр шавшиж байх. Лимоноор шивэр арилгах. 1 түмпэн усанд тал лимоны шүүсийг шахаж хийнэ. Өдөрт 2 удаа энэ уусмалаар угаах. Энэ аргууд туслахгүй бол эмчид хандаарай

No comments:

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.Таны бичсэн сэтгэгдэлд уудахгүй хариу үлдээх болно.
Таныг хүндэтгэсэн : Oral