2009/04/05

Act of humanity

Раул Фолеро.Эд хөрөнгө, алдар нэрийн төлөөбус нийгэм дэх ядарч зовсон эмзэг бүлгийн төлөө сэтгэл, зүрхээ зориулж чадсан жинхэнэ хүнлэг үилстэн. үнээс гаднаа өөрийн санаачилсан "Уяман өвчний өдөр"-өөр шударга үнэний төлөө хувь нэмрээ оруулсан байгууллага, хувь хүмүүсийг тодруулан урамшуулж , хүчтэй дарамт шахалтад ажилласан сэтгүүлчдэд тэтгэлэгт сургалт хамаарулж байж. Үнэхээр түүний хийсэн, бүтээсэн нь агуу гэдэгтэй маргах хүн үгүй биз. 1903 онд Францын Неверс мужид төрсөн тэрээр 17 насандаа "Энэрэл хайрын тухай"нэртэй номоо бичсэнээс хойш өөрийн амьдралын 50 жилийг хүний төлөө, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сайн сайхны төлөө үйлсэд зориулжээ.Дэлхийд түүний хүрээгүй газар гэж үгүй...Тойрон аялж эхэлсэн тэр мөчөөсөө Раул Фолеро уяман өвчтэй хүмүүстэй уулзаж, санаа бодлоо хуваалцсан гэдэг. Ингээд арван жилийн дараа гэхэд тэрээр 1200 гаруй хурал, цуглаан зохион байгуулсан байсан төдийгүй уяман өвчтэй хүмүүст зориулан Зааны ясан эрэг дээр Эдзопе хотыг босгожээ. Өвчнийхөө улмаас элдэв янзын хоч нэр зүүсэн хүмүүсийг хоригдмол, хязгаарлагдмал байдлаас нь ангижруулахыг хүссэн нь түүний гол зорилго байж.Сэтгүүлч мэргэжилтэй тэрээр хүмүүстэй амархан ойлголцдог, хүний сэтгэлийг гайхамшигтайгаар хөдөлгөж, урам хайрлах чадвартай нэгэн байсан гэдэг. Тийм ч учраас Р.Фолеро уяман өвчтэй хүмүүсийн төлөөх зорилгодоо хүрч чадсан юм. Тухайлбал 1944 онд Франклин Рузвельтэд "Дайны нэг өдөр"-ийг энх тайвны үйлсэд зориулахыг хүссэн захидал илгээж, 1946 онд буяны бүлэг байгуулсан нь хожим Раул Фолерогийн сан болсон ажээ. Мөн 1949 онд "Атомын бөмбөг буяны ажил" номоо 15 орны хэл дээр хэвлүүлж, 1954 онд ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч нарт нэг бөмбөг хийх хөрөнгийг уяман өвчтэй хүмүүсийн эмчилгээнд хандивлахыг хүссэн захидал илгээсэн нь амжилтад хүрч байсан.1977 оны 12 дугаар сарын 2-нд Францын Парис хотноо таалал төгссөн түүний хийж бүтээсэн зүйл нь тухайн цаг үедээ нийцсэн нийгмийн агуу өөрчлөлтүүд байжээ. Гэхдээ зөвхөн тухайн цаг үед төдийгүй одоо ч сэтгүүлч Р.Фолерогийн байгуулсан сан нь дэлхийн олон оронд тухайлбал, Франц, Итали, Бенин, Мадагаскар, Мали, Гаяана, Люксенбург, Швөцарь, Чад, Португаль, Гвине-Биссау гэх зэрэг газарт үйл ажиллагаагаа явуулж байна.

No comments:

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.Таны бичсэн сэтгэгдэлд уудахгүй хариу үлдээх болно.
Таныг хүндэтгэсэн : Oral